Joomla Just for Sharing - Joomla Club Templates and Extensions
Австралид сурч байгаа Б-ийн сэтгэгдлээс... PDF Print E-mail
Administrator | Tuesday, 08 June 2010 18:41
There are no translations available.

Сайн байна уу? Нью Войс -н ах эгч нар аа. Юуны өмнө та бүхний амгаланг айлтгая.

Би саяхан хэлний курсээ төгссөн. Хэлээ сайн сурсаан. Тэгээд та нарыг гомдоож олон юм ярьсандаа уучлал гуймаар байна. Манай сургуулийн чанар маш сайн байсан гэдгийг өөр сургуулиудыг үзэж сонирхсоны дараа ойлгосон. Байрлал нь хотоос хол ч гэсэн би аль хэдийнээ энэ давааг давчихлаа. Орчиндоо дасаж байна гэхүүдээ. Бас оройн цагаар оффисийн цэвэрлэгээ хийж байгаа.

Анх Мэйнли-д буугаад шоконд орсоон. Надад тэр соёлын шок гэдэг юм нь яахын аргагүй туссан байх заримдаа бодхоор инээд хүрээд байдаг юм аа. Анх бүх юм нь үнэтэй, хатуу, хүйтэн санагдаад их хэцүү байсан. Дээрээс нь энд ирхэд зарцуулсан мөнгө хүртэл бодогдоод. Бас бүх юм бодож төсөөлж байснаас нэг л хол. Гэхдээ одоо эргээд бодсон чинь энэ бүхэн юу ч биш юм байна гэдгийг ойлгосон.

Австрали бол миний хувьд зөвхөн хэлний курс байгаагүй амьдралын том сургааль болж байнаа. Өөртөө байсан уур бухимдал, стрессээ эргээд та бүхэнд гаргаж байсандаа уйчлал гуйж байна.

Танай агентлаг надад дэлхийн соёлоос суралцах боломж олгосон. Та бүхэнд ажлын амжилт хүсье.Бидний олон аашийг тэвчин байж бидний төлөө хийсэн бүхэнд би талархах ёстой.

Өнөөдөр би визээ сунгуулах хүсэлтээ өгсөн. Ирээдүйд бүх зүйл сайхан болноо гэдэгт итгэж байна. Миний адил олон Монгол залуус энд ирж сураарай гэж хэлмээр байна.


Хүндэтгэсэн,

Б

Last Updated on Wednesday, 09 June 2010 17:47
logo footer   Powered by Bill - All Rights Reserved